Шууд Chart

Өрхийн дундаж цалин 936 мянган төгрөг байна

2015-11-13 11:34:43

Үндэсний Статистикийн хорооноос манай улсын нийгэм, эдийн засгийн байдлын эхний 10 сарын үзүүлэлтийг танилцууллаа. Улсын хэмжээнд эхний 10 сарын байдлаар 67003 эх амаржсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 0.2 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Мөн өнгөрөгч 10 дугаар сард улсын хэмжээнд 6489 эх амаржсан нь өмнөх үеийнхээс мөн л буурсан үзүүлэлт юм байна. Харин нялхсын эндэгдэл оны эхний 10 сард 1009 болсон өнгөрсөн оны энэ үеэс 0.3 хувиар буурсан үзүүлэлт ажээ.

Үүнээс гадна Үндэсний Статистикийн хорооны мэдэгдсэнээр бүртгэлтэй ажилгүй иргэд энэ оны 10 дугаар сард 31.5 мянга байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 2.7 мянган хүнээр өссөн байна. Харин өрхийн сарын дундаж орлого энэ оны гуравдугаар улирлын байдлаар 936.6 мянган төгрөг болжээ. Энэ нь өмнөх үеийн мөн үеийнхээс 25 мянган төгрөгөөр буурсан үзүүлэлт юм байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид эргэн хүргэнэ.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өрхийн дундаж цалин 936 мянган төгрөг байна  
Үзсэн: 437 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.70.34.xxx [202.70.34.xxx] 2015-11-13 11:58
өрх толгоилсон ганц бие улсууд 420 шдэ ялгаагүи олон хүүхэдтэи олон ам бүл хаана ч хүрэхгүи ана.
183.81.169.xxx [183.81.169.xxx] 2015-11-13 11:55
Дундаж орлого гэхээр буруу юм уу. Нөгөө шүүгчдийн болон уурхайчдын, дарга нарын цалин байнга өсдөг бололтой. Дунд,бага орлоготой хүмүүсийнх өсөөгүй шүү дээ.
183.81.169.xxx [183.81.169.xxx] 2015-11-13 11:55
Дундаж орлого гэхээр буруу юм уу. Нөгөө шүүгчдийн болон уурхайчдын, дарга нарын цалин байнга өсдөг бололтой. Дунд,бага орлоготой хүмүүсийнх өсөөгүй шүү дээ.
103.57.92.xxx [103.57.92.xxx] 2015-11-13 11:50
ЗӨВ ШҮҮ

Бидэнтэй нэгдээрэй