Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард осолдсон Өмнөд Солонгосын Севоль хөлгийн ахмад болон багийн гишүүдийг шүүх хурал өчигдөр эцсийн шийдвэрээ гаргалаа. БНСУ-ын Дээд шүүхээс хөлгийн ахмад И Жүн Сог-т бүх насаар нь хорих ял, багийн гишүүдэд 18 сараас 12 жил хорих ял оноосон байна.
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Өмнөд Солонгосын Инчоноос Чежү арлыг чиглэн явсан Севоль гатлага онгоц осолдож, онгоцонд зорчиж явсан 476 хүнээс 302 нь харамсалтайгаар амь эрсэдсэн юм. Хөлөг ийнхүү осолдсон нь даац хэтрүүлсэн, мөн багийн туршлагагүй гишүүнд онгоцны залуурыг хариуцуулан үлдээснээс үүдсэн гэх шинжээчдийн дүгнэлт гарсан.
Севоль хөлгийн ахмадыг энэ хэрэгт буруутган, жилийн өмнө дүүргийн шүүхээс түүнд 36 жилийн ял оноох шийдвэр гаргасан юм байна. Харин энэ шийдвэрийн эсрэг давж заалдсаны дараа дээд шүүх нэг жил хагасын хугацаанд дахин шүүх ажиллагаа явуулж, өчигдөр эцсийн шийдвэрээ гаргалаа. Шүүх ахмадыг “зорчигчдыг аврах ямар ч хүч чармайлт гаргалгүй, амиа хоохойлон зугтсан” учраас хүн амины хэрэг үйлдсэнтэй дүйцэхүйц гэм буруутай гэж үзэж, ийм ял оноосон байна.





| Севоль хөлгийн ахмадад бүх насаар нь хорих ял оноов | ||
| Үзсэн: 1230 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.