Шууд Chart

Монгол иргэд жилд дунджаар 58 сая ам.долларыг гадаадад эмчлүүлэхээр зарцуулжээ

2015-11-13 12:18:17

Монголбанкнаас өнөөдөр гадаад улсад эмчлүүлэгч Монгол иргэдийн зардлын судалгааг өөрийн цахим хуудсанд байршуулжээ. Тус судалгааг 2011-2014 онд гадаад улс руу эмчлүүлэх зорилгоор аялсан Монгол иргэдийн зарцуулсан нийт зардлын дүнг тодорхойлж цаашид төлбөрийн тэнцлийн статистикт ашиглагдах эмчилгээний зардлын таамаг тооцоог шинэчлэх зорилгоор хийжээ.

Судалгааны дүнгээс харахад 2011-2014 онд гадаад улс руу эмчлүүлэх зорилгоор аялсан Монгол иргэд хамгийн багадаа жилд дунджаар 58 сая ам.долларыг зарцуулсан бөгөөд ихэвчлэн БНСУ, БНХАУ, Энэтхэг, Тайланд улс руу аялжээ.

Мөн 2013 онд гаргасан судалгаагаар,

- БНСУ-д 2010, 2011 онд манай улсын 1860, 3266 иргэн эмчлүүлсэн, нэг эмчлүүлэгчийн дундаж зардал  харгалзан 2161, 2153 ам.доллар буюу нийт 4.0, 7.0 сая ам.долларыг;

- БНХАУ-д жилд дунджаар 9000 иргэн эмчлүүлж, нэг эмчлүүлэгчийн дундаж зардал 2378 ам.доллар буюу нийт зардал 21 сая ам.долларыг;

- Тайланд  улсад  манай  улсын  иргэд  2011,  2012  онд  харгалзан  нийт  3.2,  3.7  сая ам.долларын зардлыг тус тус зарцуулжээ.

2011-2014 онд зөвхөн улсын төсвөөс жилд дунджаар 152 иргэнд 330 мянган ам.долларыг олгосон тоо баримт байна. Дээрх судалгааны дэлгэрэнгүйг хүргэж байна.


Монгол иргэд жилд дунджаар 58 сая ам.долларыг гадаадад эмчлүүлэхээр зарцуулжээ  
Үзсэн: 1730 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
27.123.214.xxx [27.123.214.xxx] 2015-11-13 18:11
Монгол иргэдэд гадаадад эмчилгээ хийлгэх мунг байхгуй. Гадаадад монгол авилгачид.хулгайчид эмчлуулж байгаа.
103.229.122.xxx [103.229.122.xxx] 2015-11-13 17:50
монголд эмс дампуурсан. тамхины түц шиг хувийн эмнэлгүүд бна: өрхийн эмнэлгүүд ямарч шаардлага хангахгүй. эмтөв өрхийн эмнэлгүүдийг хувьчил. өрсөлдөөн бий болно.
202.21.100.xxx [202.21.100.xxx] 2015-11-13 15:05
Монгол улс Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлээд мөнгө олох боломж байна шүү дээ. Манай эмч нар чадвартай шүү дээ. Тэдэнд тоног төхөөрөмж л дутаад байна. Салбараа хөгжүүлчих хөнгөхөн толгойтой сайд олдохгүй юм аа.
124.158.77.xxx [124.158.77.xxx] 2015-11-13 14:11
Наад судалгаанд орсон хүмүүсийн ихэнх нь Их хурлийн гишүүд, сайд дарга нар, тэдний ах дүү хамаатан садангууд байгаа. Тэд энэ их мөнгийг Монголын төсөвөөс гаргуулсан.Элбэгдорж, Энхбаяр,Баяр, Сугар,Ламбаа,Хүрэлсүх,Цагаан,Алтанхуяг,Сү.Батболд,Г.Баярсайхан,П.Очирбат,Сайханбилэг,Эрдэнэчимэг,Оюунхорол,Баянсэлэнгэ,Мөнхбаяр гээд л олон хүний жагсаалт гарна.
103.57.95.xxx [103.57.95.xxx] 2015-11-13 13:19
өчнөөн чадалтай эмч нар байхад л өөрсдийнхөө эмч нарт итгэдэггүй өнөө хэд нь хуучин багажтайгаа л үзэлцээд байдаг нийтээрээ үйлчилгээгээ сайжруулья гээд ч чадал нь хүрдэггүй дарга нар нь гадагшаа л зүтгээд байхаар ард иргэд нь дуурайлгүй яахав дээ. Гадны эмч нарын гарын шүүс л болоод байхын оронд эх орондоо дээргүй юу.
89.229.2.xxx [89.229.2.xxx] 2015-11-13 13:13
mongol uls eruul mendiin salbaraas bolj iim ih horongo gadagsh aldagdaj bna
202.131.234.xxx [202.131.234.xxx] 2015-11-13 12:37
Монгол эмч, сувилагч, асрагч нарын муухай ааш, хүнд суртлаас гадаадын эмнэлэг нь дээр дээ. Үнэтэй ч гэсэн.

Бидэнтэй нэгдээрэй