Хөвсгөл аймгийн Мөрөн хотод Монголын хамгийн том Соёмбо хөшөөний шавыг тавилаа. Монголдоо хамгийн томд тооцогдох уг хөшөө найман метр өндөртэй байх бөгөөд ган багана бүхий цогцолбор байдлаар сүндэрлэх аж. Хөшөө сүндэрлэснээр цаашид өсвөр үеийнхэн, залуус төр, нийгэм талаасаа соёмбо ямар учир холбогдолтойг ойлгуулахад их ач холбогдолтой ажээ.
Соёмбо хөшөө Мөрөн сумын төвд байрлах Монгол төрийн анхны Ерөнхий сайд асан Жалханз хутагт Дамдинбазарын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэх юм. Хөшөөг ирэх долоодугаар сард буюу наадмаар хүлээлгэн өгөх юм байна.
| Хөвсгөл аймагт Монголын хамгийн том хөшөө босно | ||
| Үзсэн: 441 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.