Шууд Chart

АСЕМ-ын уулзалтад зориулж залуусыг сургана

2015-11-13 14:32:27

Ирэх жил болох АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад зориулж үйлчилгээний салбарт ажиллах 896 залууг мэргэжлийн сургалтад суулгахаар болсон байна. 2016 оны долоодугаар сард болох АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад дэлхийн 51 орны 4000 гаруй төр засгийн төлөөлөгч оролцохоор болсон. Тиймээс уулзалтын үеэр манай улс дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байна.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр АСЕМ-ийн Байр, зочид буудал хариуцсан хэсэг Монгол Улсын Хөдөлмөрийн яамтай хамтран ажиллах Санамж бичигт  гарын үсэг зурсан юм. Санамж бичигт гарын үсэг зурснаар АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад ирэх зочид, төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлуудын үйлчилгээний ажилтнуудыг ажлын байранд мэргэшүүлэх, шинээр ажлын байр бий болгох ажлыг хоёр тал хамтарч хийхээр болж байгаа юм. Мөн АСЕМ-ийн зочдод зориулан гаргах бараа бүтээгдэхүүн худалдан борлуулах цэгүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсруулсан бараа, бүтээгдэхүүнийг зарж борлуулахад анхаарах тухай заалт оруулжээ.

Гарын үсэг зурсны дараа АСЕМ-ийн Байр, зочид буудал хариуцсан хэсгийн ахлагч П.Цагаан хэлэхдээ “АСЕМ бол нэг талаасаа том хариуцлага, нөгөө талаасаа том нэр төрийн хэрэг юм. АСЕМ-ийн дээд түвшний уулзалтаас өмнө 2016 оны долдугаар сарын дунд үе хүртэл олон улсын 7-8 том арга хэмжээ болно. АСЕМ-ийн бэлтгэлийг хангахын зэрэгцээ Монголд аялал жуулчлал хөгжүүлэхэд зочид буудал чухал ач холбогдолтой. Зочид буудлуудын мэргэжлийн ажилтнуудыг бэлтгэхийн тулд зочид буудлуудын мэргэжлийн холбоодтой хамтран ажиллаж, мэргэжлийн 2800 хүн, үүн дээр нэмж ажил мэргэжилгүй тодорхой тооны хүмүүсийг хамруулан үйлчилгээний соёлд сургах хөтөлбөр хэрэгжүүлэхээр хамтран ажиллах санал тавьсныг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан хүлээн авч өнөөдөр Санамж бичигт гарын үсэг зурсанд баяртай байна” гэлээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АСЕМ-ын уулзалтад зориулж залуусыг сургана  
Үзсэн: 364 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй