Монгол хүн гэж хэн бэ, чухам юугаараа дэлхийн бусад үндэстнээс ялгарах ёстой вэ. Энэ асуултад хүн бүр хариулт хэлж чадах ч яг монгол ёс заншлаа үр хойчдоо өвлүүлэн үлдээж, хадгалуулж чадах нь эргэлзээтэй болоод байгаад зарим судлаач сэтгэл зовниж байгаагаа хэлдэг. Үүний нэг жишээ бол бага насны хүүхдүүдийн монгол ёс заншил, тоглоом наадгайн мэдлэг, ойлголт юм гэдгийг тэд хэлдэг юм.
Өнөөдөр аль ч насны хүүхдүүдийн тоглодог тоглоомон дунд монгол наадгай болох шагай, оньсон тоглоом бараг байдаггүй. Мөн монгол наадгай гэхээр л шагай гэж ойлгодог шигээ үндэсний хувцас хэрэгсэл гэхээр л дээл гэж ойлгодог, хантааз, ууж хараад дээл гэж нэрлэх монгол хүүхдүүд цөөнгүй байгаа нь сэтгэл эмзэглүүлж байгааг зарим ахмад ярьж байна.
Цаг үе өөрчлөгдөж, хүүхдүүд хүссэн тоглоомоороо тоглох боломжтой болсон хэдий ч монгол ёс заншлаа үр хойчдоо өвлүүлж, үлдээхийн тулд түүхээ, ёс заншлаа судлах, сурах хэрэгтэй байгаа нь харагдаж байгаа юм. Энэ сэдвийг хөндсөн дэлгэрэнгүй сурвалжлагыг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.
| Хүүхдүүд монгол наадгайн талаар хэр мэддэг вэ | ||
| Үзсэн: 864 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.