Төрийн ордны гадаа эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж буун дуу гаргасан, улмаар БОНХЯ, Централ таур зэрэг газруудад тэсрэх бөмбөг тавьсан гэх мэдээлэл иргэдийг цочоосон. Энэ талаар ТЕГ-аас мэдээлэл хийлээ. Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсийн дарга, хурандаа А.Бат-Эрдэний хэлснээр “Гал үндэстэн” хөдөлгөөнийхөн өглөө 10 цагийн үед төрийн ордны хойд талын төмөр хаалгаар гурван буу, 7,62 мм-ын голчтой 36 ширхэг сум, есөн ширхэг гар гранат, бусад тэслэгчтэй нэвтэрч, хамгаалалтыхан хориг тавихад буу алджээ. Азаар хэн нэгний эрүүл мэнд, амь нас хохироогүй байна. Одоогоор эдгээр хүмүүст эрүүгийн хуулийн 177, 191 зүйл ангийн дагуу хэрэг үүсгэн шалгаж байна. Харин БОНХЯ, Централ таур зэрэг газруудаас олдсон гар хийцийн тэсрэх бөмбөгийн талаар албан ёсны мэдээлэл өгсөнгүй. Энэ талаарх албаны мэдээллийг маргааш өгнө гэдгээ мэдэгдлээ. /Хурааж, илрүүлсэн галт зэвсгийн зураг болон буун дуу гаргасан бичлэгийг доороос үзнэ үү/.
“Гал үндэстэн” хөдөлгөөний гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна | ||
Үзсэн: 13403 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.