Монгол Улсад гэрэл зургийн салбар үүсч хөгжсөний 80 жилийн ой, Дорнод аймгийн гэрэл зурагчдын холбоо байгуулагдсаны 15 жилийн ойг тохиолдуулан Дорнод аймгийн гэрэл зурагчдын холбооноос “Дорнод талын гэрэл зурагчид” номыг эмхэтгэн хэвлүүлжээ.
Номонд тал нутагт гэрэл зургийн салбар үүсэн хөгжиж ирсэн түүх, энэ түүхийг бичилцсэн болон бичилцэж яваа гэрэл зурагчид, гэрэл зураг сонирхогчдын талаар, гэрэл зурагчдын холбоо, холбооны үйл ажиллагааны талаар тайлбартайгаар оруулжээ. Дорнод аймагт 1935-1940 оноос гэрэл зураг авч эхэлсэн бөгөөд энэ үед гадаадын иргэд тэр дундаа хятад иргэд голдуу байсан гэдэг. Харин 1946 оноос монголчууд Орос, Герман улсад үйлдвэрлэсэн суурин болон механик хэрэгсэлтэй болж энэ үеэс Дорнодын талд гэрэл зураг эрчимтэй хөгжиж ирсэн түүхтэй. Хөдөө орон нутагт гэрэл зураг хөгжих нэг боломж нь хөдөө орон нутгийн хүмүүсийн бичиг баримтанд гэрэл зураг нэн шаардлагатай болсонтой ч холбоотой юм. Төр засгаас ч бодлогоор дэмжин Нийтийн ахуйн үйлчилгээний техник мэргэжлийн сургуульд фотозурагчин-лаборантын ангийг нээж, хөдөө орон нутгийг гэрэл зурагчдаар хангадаг байжээ.

Аймгийн төв номын санд болсон “Дорнод талын гэрэл зурагчид” номын нээлтэд зориулж гэрэл зурагчдын авсан амьдралын өнгө, аж ахуй, үзэсгэлэнт байгалийн дүр төрхийг харуулсан фото зургийн үзэсгэлэнг гаргаж олон нийтэд толилууллаа. Энэхүү ном хэвлэгдэн гарснаар Дорнод аймгийн гэрэл зурагчдын үйл ажиллагаа, 1990 оноос хойших тал нутгийн гэрэл зургийн дуранд буусан сор бүтээлүүд номын хуудаснаа тод мөрөө үлдээж байгаа хэмээн Дорнод аймгийн гэрэл зурагчдын холбооныхон үзэж байна.

| “Дорнод талын гэрэл зурагчид” ном гарчээ | ||
| Үзсэн: 514 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.