Өнгөрөгч ням гарагт Мьянмар улсад болсон парламентын сонгуулийн санал тооллого үргэлжилсээр байна. Хамгийн сүүлд ирсэн мэдээгээр парламентын хоёр танхимаас сонгуульд өрсөлдүүлсэн нийт суудлын 83 орчим хувь буюу 400 гаруй суудал хуваарилагдаад байна. Эдгээр суудлын 348-г Ан Сан Су Чи-гийн тэргүүлсэн Мьянмарын сөрөг хүчний Ардчиллын төлөөх үндэсний холбоо нам авчээ.
Ингэснээр Мьянмарын парламентад тус нам олонхыг бүрдүүлэн, ялалт байгуулж байна. Парламентын хоёр танхимд 329 буюу түүнээс дээш тооны суудал авсан нам хүчин олонх болдог юм байна. Гэхдээ Мьянмарын цэргийн эрх мэдэлтнүүдэд парламентын хоёр танхимын нийт суудлын дөрөвний нэгийг урьдчилан хуваарилсан учраас цэргийнхэн улс төрд нөлөөтэй хэвээр үлдэнэ гэдгийг ажиглагчид хэлж байна.
Мьянмар улсын одоогийн парламентын бүрэн эрхийн хугацаа ирэх оны нэгдүгээр сард дууссаны дараа энэ удаагийн сонгуулиар бүрэлдсэн шинэ парламент халааг нь авах юм. Шинэ парламент шинэ ерөнхийлөгчийг сонгож, ирэх оны дөрөвдүгээр сар гэхэд засгийн газраа бүрдүүлсэн байх ёстой юм.
| Ан Сан Су Чи-гийн нам ялалт байгууллаа | ||
| Үзсэн: 1254 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.