Өнгөрсөн бямба гарагт Сингапурт БНХАУ-ын дарга Си Зиньпин, Тайванийн засаг захиргааны тэргүүн Ма Инжоу нар түүхэн уулзалт хийсэн юм. Энэ уулзалтын талаарх Тайванийн сөрөг хүчнийхний шүүмжлэлд хариу тайлбар хийх зорилгоор Ма Инжоу орон нутгийн телевизэд ярилцлага өгсөн байна.
Бямба гарагт болсон уулзалтын үеэр Тайванийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын талаар ганц ч үг дуугараагүй гэж сөрөг хүчний нам эвслүүд Ма Инжоуг шүүмжилж байгаа юм. Харин Ма Инжоу “Ти-Ви-Би-Эс” телевизэд өгсөн ярилцлагадаа Тайванийг бүрэн эрхт, тусгаар улс гэж Хятадын даргад тодорхой хэлсэн болохоо мэдэгдээд, өөрөөс нь өмнөх ерөнхийлөгчид Тайванийн тусгаар байдлын талаар Хятадын удирдагчдад ингэж зоригтой, ил тод хөндөн ярьж байгаагүй болохыг цохон тэмдэглэсэн байна.
Ийм учраас Ма Инжоу бямба гарагт болсон уулзалтаар Тайванийн ерөнхийлөгчийн хувиар өөрт хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэж байна. Дашрамд сануулахад, 66 жилийн тэртээ Хятадын иргэний дайнаар коммунистуудад ялагдсан Гоминьданы нам Тайвань арал руу зугтаж, тэнд тусгаар тогтносон Тайвань улс гээчийг байгуулсан. Гэвч Хятад улс Тайванийг өөрийн газар нутгийн нэг хэсэг гэж үзсээр ирсэн, мөн Тайвань салан тусгаарлах оролдлого хийсэн тохиолдолд цэргийн хүч ашиглахаар хуулиндаа тусгасан байдаг юм.
| Ма Инжоу Си Зиньпинтэй хийсэн уулзалтын талаар ярилцлага өглөө | ||
| Үзсэн: 205 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.