Шууд Chart

Гуравдугаар эмнэлгийн Зүрх судлалын тасгийг тохижуулжээ

2015-11-13 17:47:01

“Олны хүч оломгүй далай“ гэдгийг  баталсан нэгэн үйл явдал  эрүүл  мэндийн салбарыхныг баярлууллаа. Ашиглалтад орсноосоо хойш 30 жил урсгал  засвараар аргацааж ирсэн  3 дугаар эмнэлгийн зүрх судлалын тасгийн өнгө төрх бүрэн шинэчлэгдэж иргэдэд  эрүүл мэндийн үйлчилгээг тав тухтай орчинд үзүүлэх боломж бүрджээ.

Монгол Улсын Төрийн соёрхолт, ардын уран  зохиолч Бавуугийн Лхагвасүрэн өөрийн твитер хуудсандаа “Нэг хүний амь  нас  аврахад 1000 суварга бүтээсэнтэй адил буян хурдаг. Буян хиймээр байвал суварга биш  эмнэлэг барихад мөнгөө  хандивлаарай" хэмээн бичсэн  нь олны хүчийг нэгтгэхэд хүрсэн байна. ТОСК-ийн захирал  А.Гантулга  энэ үгийг ажил болгохоор хамт олноо  уриалж   барилгын салбарыхныг  татан оролцуулснаар  3 дугаар эмнэлгийн зүрх судлалын тасаг бүрэн шинэчлэгдсэн  байна.

Хөгц, мөөгөнцөртөө баригдсан Зүрх судлалын тасгийн  засварын ажлыг "Ногоон гэр хөгжил"  ТББ-ын захиалгаар "Инвент" компани 28  хоногийн хугацаанд олон улсын жишигт нийцүүлэн гүйцэтгэсэн байна. Засварын ажлын 100 орчим сая төгрөгийн  санхүүжилтэнд барилгын олон арван  компани дэмжлэг үзүүлсний зэрэгцээ, байнга эмчлүүлдэг иргэд ч чадах чинээгээрээ тус дэм болсон байна.  Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Цагийн хүрд" хөтөлбөрөөс үзээрэй.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гуравдугаар эмнэлгийн Зүрх судлалын тасгийг тохижуулжээ  
Үзсэн: 278 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй