Шууд Chart

СУИС-ийг “Алтан гадас” одонгоор шагналаа

2015-11-13 17:53:39

Соёл, урлагийн мэргэжлийн боловсролыг олгож эхэлсэн ууган байгууллагын нэг бол 25 жилийн ой нь тохиож байгаа Соёл урлагийн их сургууль юм. Тэгвэл өнөөдөр тус сургууль төрийн дээд “Алтан гадас” одонт сургууль боллоо.

СУИС-ийн үе, үеийн төгсөгчид өнөөдөр Монгол Улсын өнцөг булан бүрт ажиллаж уран бүтээлээ туурвиж байгаа. Сүүлийн жилүүдэд энэ сургуулийн төгсөгчид дэлхий дахинаа эх орныхоо нэрийг дуурсгаж байна. Энд Чаяковскийн нэрэмжит урлагийн олимпийн алтан медальт, дэлхийд алдартай Марийнский театрын гоцлол дуучин Г.Ариунбаатараас эхлээд олон арван уран бүтээлчийг нэрлэж болно. Тийм ч учраас тус сургуулийн захирал, профессор Э.Сонинтогос бидний хамгийн том бахархал бол шавь нар маань хэмээн тодотгон хэллээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

СУИС-ийг “Алтан гадас” одонгоор шагналаа   
Үзсэн: 411 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй