Өчигдөр Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди Их Британид хийх гурва өдрийн айлчлалаа эхэллээ. 2006 оноос хойш буюу сүүлийн есөн жилд Энэтхэгийн ерөнхий сайд ийнхүү Их Британид анх удаа айлчилж байгаа нь энэ юм. Энэтхэгийн ерөнхий сайд Нэгдсэн Вант улсад хийх айлчлалынхаа хүрээнд Ерөнхий сайд Дэвид Кэмеронтой санхүү, эдийн засаг, батлан хамгаалах, цөмийн салбарт хамтран ажиллах тухай яриа хэлэлцээ хийж, мөн хатан хаан хоёрдугаар Элизабеттай уулзах юм байна.
Үүнээс гадна Их Британи, Энэтхэгийн компаниуд хооронд есөн тэрбум фунт стерлингийн өртөг бүхий гэрээ хэлэлцээр байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Нарендра Модигийн Их Британид хийх айлчлалыг талархан дэмжигчид олон байгаагаас гадна эсэргүүцэх хүмүүс ч бас цөөнгүй байна. 2002 онд Энэтхэгийн Гужарат мужид исламын шашинт үндэстний цөөнхийн эсрэг бослого үймээн дэгдэж, нэг мянга гаруй хүн, тэдний дунд 790 орчим исламын шашинтан амь үрэгдсэн байдаг.
Тухайн үед Гужарат мужийн гүйцэтгэх засаглалыг тэргүүлж байсан Моди энэ бослого үймээнийг намжаагаагүй, харин ч өдөөн турхирсан гэж үздэг хүмүүс түүний айлчлалыг эсэргүүцэн жагсаал цуглаан зохион байгуулсан байна.
| Моди Их Британид айлчилж байна | ||
| Үзсэн: 327 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.