Шууд Chart

Европын холбоо, Африкийн орнууд болон Туркийн удирдагчид чууллаа

2015-11-13 18:20:24

Мальтын нийслэл Валлетта хотод Европын холбоо, Африкийн орнууд болон Туркийн удирдагчид дээд хэмжээний чуулга уулзалт хийлээ. Хоёр өдөр үргэлжилсэн энэ уулзалтаар Африкаас Европыг зорих, цагаач дүрвэгчдийн асуудлыг хэлэлцсэн байна. Уулзалтын эхний өдөр Европын холбооны орнуудын төр засгийн тэргүүн нар Африк тивд ядууралтай тэмцэх үйл хэрэгт 1,5 тэрбум евро зориулах төлөвлөгөөг хэлэлцэж баталсан байна.

Мөн Африкийн удирдагчдын илэрхий дургүйцлийг үл харгалзан Европын орнуудад цагаачлах эрх авч чадаагүй дүрвэгчдийг эх нутагт нь буцаах ажлыг түргэвчлэхээр болжээ. Уулзалтын хоёр дахь өдөр Европын холбооны удирдагчид дангаар хуралдаж, энэ оны эцсээр Бельгийн нийслэл Брюссель хотноо Турктэй дээд хэмжээний чуулга уулзалт зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Хойд Африк, Ойрхи Дорнодоос Европыг зорих цагаач дүрвэгчид ихэвчлэн Турк, Грекээр дамжин Шенгений бүсэд нэвтэрдэг юм.

Иймээс шенгений хилээр нэвтрэх цагаач, дүрвэгчдийн цувааг хязгаарлахын тулд Европын холбооны орнууд Турктэй хамтран ажиллах хүсэлтэй байна. Энэ хүрээнд Турк цагаач, дүрвэгчдийн асуудлаар Европын холбооноос гурван тэрбум еврогийн тусламж авах хүсэлт гаргасныг хүлээн авч, эхний ээлжийн 500 сая еврог олгохоор болсныг Европын Комиссын дарга Жан Клод Юнкер мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын холбоо, Африкийн орнууд болон Туркийн удирдагчид чууллаа  
Үзсэн: 237 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
80.11.149.xxx [80.11.149.xxx] 2015-11-14 02:37
ene mongonii ihenhiin turkiin novshnuud oordoo l gudarnadaa??? yg cagaach nartaa ogch haragdaach,,,ugaasaa hogiin oron shuu??

Бидэнтэй нэгдээрэй