Европын Холбооны агаарын тээврийн хамгийн том компани болох Германы Люфт-Ганза компанийн ажилчид ажил хаялт зарлаад долоо хонож байна. Үүний улмаас өчигдрийн байдлаар л гэхэд Германы гурван нисэх буудалд 933 нислэг цуцлагдсан байна.
Тус компани зардлаа хэмнэх зорилгоор хугацаанаасаа эрт тэтгэвэрт гарч байгаа ажилчдад тэтгэврийн нэмэлт мөнгө олгохгүй гэсэн заалтыг хөдөлмөрийн гэрээндээ тусгах болсон нь ажил хаях гол шалтгаан болжээ. Ажил хаялт эхэлснээс хойш Люфт-Ганза нийт 3700 нислэгээ цуцалж, үүнээс үүдэн 443 мянган зорчигч зорьсон газраа хүрч чадалгүй үлдсэн байна.
Үүний зэрэгцээ нислэг цуцлагдснаас болж тус компани өдөр бүр 10 сая еврогийн алдагдалд орж байгаа юм байна. Компанийн удирдлага ажил хаялтыг хууль бус гэж үзэн, тараах хүсэлт гаргасныг орон нутгийн шүүх хүлээж аваагүй юм. Люфт-Ганзагийн удирдлага хэлэлцээ хийхэд нээлттэй, харилцан тохиролцож болно гэдгээ илэрхийлсэн. Үйлдвэрчний эвлэлийнхэн хэдийгээр энэ саналыг хүлээж аваагүй ч, өнөөдрөөс ажил хаялтаа зогсоохоор болсон байна. Тус ажил хаялт бүтэн нэг долоо хоног болсноор олон улсын агаарын тээврийн салбарт хамгийн удаан үргэлжилсэн ажил хаялтад тооцогдож байна.
| Люфт-Ганзагийн ажилчид өнөөдөр ажил хаялтаа зогсоолоо | ||
| Үзсэн: 276 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.