АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама маргааш эхлэх урт хугацааны гадаад айлчлалынхаа үеэр бусад орны удирдагчидтай найман удаагийн хоёр талт, гурван удаагийн олон талт уулзалт хийхээр төлөвлөжээ. Ерөнхийлөгчийн туслах Сюзан Райс, Бен Родс нар цагаан ордонд хийсэн хэвлэлийн бага хурлаар энэ тухай мэдээлсэн байна.
Барак Обама маргааш олон улсын чуулга уулзалтад оролцохоор эхлээд Түрк, дараа нь Филиппин, Малайзыг зорино. Обамагийн айлчлал энэ сарын 22-н хүртэл үргэлжилэх юм байна. Түрк улсад “их 20”-ын дээд хэмжээний уулзалт, Филиппинд Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт, Малайзид АНУ-АСЕАН-ны чуулга уулзалт болох юм. Ерөнхийлөгч Барак Обама дээрх 3 чуулга уулзалтад оролцож байгаагын хувиар зохион байгуулагч орны удирдагчидтай уулзах нь тодорхой байна. Барак Обама энэхүү боломжийг ашиглаад Австрали болон Канадын шинэ ерөнхий сайд нартай биечлэн танилцах, мөн Япон, Сингапур, Лаосын удирдагчидтай уулзахаар төлөвлөжээ.
Турк улсад болох “Их 20”-ын чуулга уулзалтын үеэр Барак Обама Их британи, Герман, Итали, Францын түншүүдтэйгээ уулзана. Энэ уулзалтуудаар хэт даврагч “Исламын улс” бүлэглэлийн эсрэг тэмцэл, Украйны нөхцөл байдал зэрэг асуудлыг хөндөх юм байна. Дэлхийд аж үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч "Их 20" орны дээд хэмжээний уулзалтаар Хятадын эдийн засаг, валютын системд өөрчлөлт, шинэчлэл хийх асуудлыг түлхүү хөндөнө гэж АНУ-ын сангийн сайд Жэк Лью мэдэгдэж байна. Их20-ийн дээд хэмжээний уулзалтанд АНУ-ын ерөнхийлөгчөөс гадна БНХАУ-ын дарга Си Зиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Японы ерөнхий сайд Шинзо Абэ нар оролцох юм. Одоогоор Их 20-ийн хүрээнд АНУ-ын ерөнхийлөгч ОХУ-ын төрийн тэргүүнтэй хоёр талт уулзалт хийх эсэх нь тодорхойгүй байна.
| АНУ-ын ерөнхийлөгч Азийн орнуудаар айлчилна | ||
| Үзсэн: 288 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.