Шууд Chart

Франц улсад гурав хоногийн гашуудал зарлалаа

2015-11-14 20:59:03

Сүүлд ирсэн мэдээгээр, Францын ерөнхийлөгч Франсуа Олланд Парист болсон цуврал халдлагыг “Исламын улс” зэвсэгт бүлэглэлийн зохион байгуулсан дайны ажиллагаа гэж үзэж байгаагаа мэдэгдлээ. Халдлагыг дотоодын дэмжлэгтэйгээр хилийн чанадаас төлөвлөж зохион байгуулсан гэж Олланд үзэж байна.

Энэ зуур  “Исламын улс” бүлэглэл албан ёсоор мэдэгдэл хийн, Парисын халдлагын хариуцлагыг өөртөө хүлээсэн гэж Би-Би-Си агентлаг мэдээлж байна. Тус бүлэглэлийн гол бай Франц хэвээр байгааг харуулахын тулд найман дайчин хэд хэдэн байршлыг судалж, сайтар боловсруулсан төлөвлөгөөний үндсэн дээр халдлагуудыг гүйцэтгэсэн гэж мэдэгдэлд дурдсан байна. Халдлагад амь үрэгдэгсдийн дурсгалд зориулан Франц улсад гурав хоногийн гашуудал зарлаад байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Франц улсад гурав хоногийн гашуудал зарлалаа  
Үзсэн: 418 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй