ХБНГУ дахь Францын элчин сайдын яам байрладаг энэ дүүрэг Берлин хотын төв, Бранденбургийн хаалга, Германы парламентийн ордон гээд гадны жуулчдын хамгийн ихээр очдог газарт байрладаг. Харин энэ өдрүүдэд жуулчдаас гадна германы иргэд олноороо ирж элчин сайдын яамны өмнөх энэ талбайд эмгэнэл илэрхийлж байлаа.
Эмгэнэл илэрхийлж буй иргэд, "Үнэхээр түгшүүртэй байна. Парист болсон гэмт халдлагын улмаас амь насаа алдсан эгэл жирийн иргэдийн өмнөөс харамсан гашуудаж байна. Тэд ямар ч гэм буруугүй энгийн иргэд байсан шүү дээ.Тэдний ар гэрийнхэнд ямар хэцүү байгаа бол доо. Ийм хэрэг явдал болсонг дуулаад одоо ч гэсэн итгэж чадахгүй л байна. Одоо ч стрессээс гарч чадахгүй байна. Тэдний ихэнхи нь залуучууд байсан. Улам их сонор сэрэмжтэй л байх хэрэгтэй гэдгийг энэ хэрэг явдал харууллаа" гэж байлаа.
Өмнөх өдөр нь ХБНГУын холбооны ерөнхийлөгч Гаук мөн холбооны канцлер Ангела Меркел нар Бранданбергийн хаалганы өмнөх талбайд цугласан олны өмнө гарч, эмгэнэл илэрхийлсэн юм. Энэ үеэр хүн төрөлхтөний эсрэг үйлдэж байгаа энэ төрлийн гэмт хэргээс ард иргэдээ хамгаалахын тулд бололцоотой бүх арга хэмжээг авч ажиллана гэдгээ мэдэгдсэн. Германы нийслэл Берлин хот нь 3,4 сая хүн амтай. Нийт хүн амынх нь 15 хувийг гадны иргэд эзэлдэг байна.
| Берлинчүүд халдлагад амь үрэгдэгсдийн гэр бүлд эмгэнэл илэрхийлж байна | ||
| Үзсэн: 220 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.