Шууд Chart

"Их 20"-ийн дээд хэмжээний чуулга уулзалт эхэллээ

2015-11-16 11:15:21

“Их 20”-ийн дээд хэмжээний чуулга уулзалт Туркийн Анталья хотод өчигдөр эхэллээ. Францын нийслэлд болсон цуврал террорист халдлагыг олон улс эрс зэмлэн буруушааж байгаатай холбогдуулан энэ удаагийн уулзалтаар терроризмтай тэмцэх асуудлыг чухалчлан хэлэлцсэн байна.

Энэ хүрээнд АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч Барак Обама, Владимир Путин нар Сирид гал зогсоосны дараа Сирийн засгийн газар, сөрөг хүчний босогчид хооронд улс төрийн яриа хэлэлцээ эхлүүлэхээр зөвшилцсөнийг Цагаан ордон мэдээлж байна. Мөн Барак Обама “Их 20”-ийн уулзалт дээр хэлсэн үгэндээ "Исламын улс" бүлэглэлийн эсрэг ажиллагаагаа эрчимжүүлэхээ зарлав.

“Их 20”-ийн уулзалтаар Сирийн хямрал, терроризмын асуудлаас гадна энэ сарын сүүлээр эхлэх Уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын олон улсын бага хуралтай холбоотой яриа хэлэлцээ өрнөлөө. “Их 20”-ийн бүлэгт багтдаг улс орнууд хүлэмжийн хийн 80 хувийг ялгаруулдаг юм. Хэдийгээр “Их 20”-ын уулзалтаар голчлон эдийн засагтай холбоотой асуудал хөндөж хэлэлцдэг ч энэ удаа Парисын халдлагаас үүдэн гол анхаарлаа терроризмтай тэмцэх асуудалд хандуулж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Их 20"-ийн дээд хэмжээний чуулга уулзалт эхэллээ  
Үзсэн: 223 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй