Шууд Chart

Франц "Исламын улс" бүлэглэлийн эсрэг агаараас цохилт өглөө

2015-11-16 11:21:50

Баасан гарагт Парист гарсан цуврал халдлагын дараа Францын нисэх хүчин  Сири дэх Исламын улс бүлэглэлийн хоёр байрлалд агаараас цохилт өглөө. Энэ нь тус улс есдүгээр сараас хойш Исламын улс бүлэглэлийн эсрэг явуулсан хамгийн том агаарын ажиллагаа болсон байна.

"Исламын улс" бүлэглэлийн төв Сирийн хойд хэсэгт орших Ракка хотод байрладаг. Франц тус хотод АНУ-ын нисэх хүчинтэй хамтран агаараас цохилт өгч, "Исламын улс" бүлэглэлийн командлалын байр, зэвсгийн агуулах болон сургуулилтын хуаранг сөнөөсөн тухай мэдээ ирж байна. Францын ерөнхий сайд Мануэль Вальс Парисын халдлагатай холбогдуулан “Зөвхөн Франц улс, Европын холбооны нутаг дэвсгэрт төдийгүй, Сири, Иракт байгаа алан хядагчидтай тэмцэж, тэдний эсрэг цохилт өгнө” хэмээн мэдэгдсэн. Парист 130-аад хүний амийг авч одсон цуврал халдлагын хариуцлагыг "Исламын улс" бүлэглэл хүлээж, цаашид дахин алан хядах ажиллагаа үйлдэнэ хэмээн заналхийлж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Франц "Исламын улс" бүлэглэлийн эсрэг агаараас цохилт өглөө  
Үзсэн: 350 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй