Шууд Chart

Эрдэнэт хотын цэвэрлэх байгууламж 2016 онд ашиглалтад орно

2015-11-16 12:46:17

Эрдэнэт хотын цэвэрлэх байгууламжийн одоогийн хүчин чадал нь хоногт 24 мянган метр куб бохир усыг цэвэрлэдэг. Шинэ барьж байгаа өргөтгөл яг ийм хэмжээний хүчин чадалтай байх юм. Хамгийн гол нь лаг боловсруулах технологийг шийдсэн байна. Энэ нь өдгөө Улаанбаатарт тулгарч байгаа цэвэрлэх байгууламжийн бохир шиг үнэр ялгаруулахгүй ажээ.

Бохир усны цэвэрлэх байгууламжийг Францийн "Эжис-Ус" компанитай хамтран гүйцэтгэж байгаа аж. Төсөлд төлөвлөсөн хөрөнгө хэрвээ хугацаандаа орсон бол байгууламж өнөөдөр ашиглалтад орчихсон байх байлаа гэж  төслийн нэгжийн зохицуулагч Ш.Доржоо ярилаа.

Энэ онд үлдсэн хөрөнгө болох 2.4 тэрбум төгрөгийн төсвийг Барилга хот байгуулалтын сайдын багцад суулгажээ. Тиймээс Эрдэнэт хотын бохир усны цэвэрлэх байгууламжийн өргөтгөл ирэх ондоо ашиглалтад орох боломжтой болж байна. Эрдэнэт хотын хүн ам 2019 он гэхэд 30 мянгад хүрнэ гэсэн тооцоог орон нутгийнхан хийсэн бөгөөд цэвэрлэх  байгууламжийг өргөтгөснөөр шинээр ашиглалтад орж байгаа орон сууц болон өсөн нэмэгдэж байгаа хүн амын хэрэгцээг бүрэн хангана гэж тооцож байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Эрдэнэт хотын цэвэрлэх байгууламж 2016 онд ашиглалтад орно  
Үзсэн: 358 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
59.153.112.xxx [59.153.112.xxx] 2015-11-16 13:10
ЗӨВ ШҮҮ

Бидэнтэй нэгдээрэй