Шууд Chart

Эрдэнэт хот хүүхдүүдийнхээ тоглоомын талбайг тохижуулж байна

2015-11-16 15:09:47

Эрдэнэт хотын хүүхдүүдэд зориулж гадаа тоглоомын талбайг иж бүрэн тохижуулах ажил өрнөж байна. Сургууль, цэцэрлэгийн хашаа, гэр хорооллын гудамжинд байрлуулсан тоглоомуудыг 25 багийн нутагт тус бүр суурилуулах юм.

Эрдэнэтийн хүүхдүүд өмнө нь 1980-1990 оны үед л суурилуулж байсан хуучны төмөр тоглоомууд хэрэглэж байсан бөгөөд тэрхүү тоглоом одоо элэгдэж хуучраад хүүхэд тоглоход хэцүү болжээ. Харин Америкт үйлдвэрлэсэн цэвэр модон тоглоомыг баг тус бүр дээр суурилуулж эхэлсэн. Эрдэнэт хотын 25 багийг хүүхдийн тоглоомтой болгох ажлыг УИХ-ын гишүүн О.Содбилэг  санаачлан ажил хэрэг болгожээ.

Мөн түүний хөрөнгө оруулалтаар Баруун бүсийн оношлогоо эмчилгээний төвийн төрөх тасагт шаардлагатай тоног төхөөрөмжийг нь хүлээлгэж өгсөн юм. Өнгөрсөн наймдугаар сард тус тасагт хандивласан 3 ширхэг инкубатор өнөөдөр гэрлийн эмчилгээний фото аппаратаар тоноглогдлоо. Мөн эхийн болон ургийн хяналтын монитортой болсноор төрөх дөхсөн ээжүүдийг урьдчилан нарийн хяналтанд авах боломж сайжирна гэж Төрөх тасгийн эрхлэгч Б.Эрдэнэбулган ярьж байна.

Баруун бүсийн оношлогоо эмчилгээний төвийн төрөх тасагт жилд ойролцоогоор 4500 хүн үйлчлүүлж, 2800 эх төрдөг. Дээрх тоног төхөөрөмжийг шийдэж өгснөөр нярайн өвчин эндэгдэл, дутуу төрөлтийн тоо буурах боломж бүрдэж байгааг эмнэлгийнхэн мэдээлж байна. Тус төвөөр Орхон аймгийн төдийгүй Архангай, Өвөрхангай, Хөвсгөл зэрэг баруун бүсийнхэн ирж үйлчлүүлдэг юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Эрдэнэт хот хүүхдүүдийнхээ тоглоомын талбайг тохижуулж байна   
Үзсэн: 410 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй