Анх Дархан-Уул аймгаас гараагаа эхэлж байсан Хөдөлмөрийн Үндэсний нам монгол хүний хөгжлийн цогц бодлого боловсруулан ажиллахаар энэ удаад Дорнод, Сүхбаатар аймагт салбар хороогоо байгууллаа.
Дорнод, Сүхбаатар аймгийн иргэд улс төрийн отгон нам болох Хөдөлмөрийн Үндэсний намыг дэмжиж байгаагаа илэрхийлж, намын анхдугаар хурлаа хийн, салбар хороогоо албан ёсоор байгууллаа. Зүүн аймгууд дэд бүтэц сулаас болж нэгэн үе хөгжил муутай байсан бол өнөөдөр дэд бүтэцтэй холбоотой асуудлууд үндсэндээ шийдэгдээд байна. Харин баг, сум, аймгийн хөгжлийн гол цөм болсон хүнийг хөгжүүлэх бодлого орон нутагт үгүйлэгдэж байгааг хэлж байна.
Хөдөлмөрийн Үндэсний нам бүх аймагт салбар хороогоо байгуулж түүгээрээ дамжуулан Монгол хүний үнэлэмж ямар хэмжээнд байгааг судалж, хүнээ хөгжүүлэх гол бодлогодоо тусгах юм байна.
| Монгол хүний үнэлэмжийг тодорхойлно | ||
| Үзсэн: 305 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.