Францын нийслэл Парис хотноо болсон цуврал халдлагад амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалд зориулан өчигдөр Парисын Дарь эхийн сүмд мөргөл үйлдсэн байна. Цуврал халдлагын дараа аюулгүй байдлын үүднээс Парис дахь түүхэн дурсгалт газруудын үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа. Харин Парисын Дарь эхийн сүм амь үрэгдэгсэд болон хохирогчдын дурсгалыг хүндэтгэн, хойчийг унших мөргөл зохион байгуулахаар өчигдөр олон нийтэд үүд хаалгаа нээсэн байна.
Цуврал халдлагын дараа цагдаа нар иргэдэд аль болох гадагш гарахгүй, орон гэртээ байхыг зөвлөснөөр хоёр сая гаруй оршин суугчтай Парис хотын гудамжууд хөл хөдөлгөөн тасраад байна. Гэхдээ өчигдөр амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх мөргөлд оролцохоор олон мянган хүн цугларчээ.
Мөргөл нэг цаг 20 минут үргэлжилж, цугларсан олон амь үрэгдэгсэд, шархдагсад болон тэдний ар гэр, төрөл төрөгсдийн төлөө, мөн Францын төлөө залбирсан байна. Парисын хамба Андре Вен-Труа цугларсан олонд номлол айлдаж, баасан гарагт болсон халдлагыг үзэн ядалт өвөрлөсөн халдлага хүчирхийллээр хариулахгүй байхыг парисчуудад уриаллаа.




| Парисын Дарь эхийн сүмд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэлээ | ||
| Үзсэн: 327 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.