Шууд Chart

Ангела Меркел: Терроризмын эсрэг тэмцэлд дүрвэгсэд хохирох ёсгүй

2015-11-16 15:33:27

Германы канцлер Ангела Меркел “Их 20”-ийн чуулга уулзалтын үеэр Туркийн ерөнхий сайд Ахмет Давут-оглутай уулзсан байна. Чуулга уулзалтаар Парисын цуврал халдлагатай холбогдуулан терроризмын эсрэг тэмцлийг эрчимжүүлэх яриа хэлэлцээ өрнөж байгаа. Харин энэхүү тэмцэлд гэмгүй номхон дүрвэгчид хохирох ёсгүйг Ангела Меркел Туркийн ерөнхий сайдтай уулзахдаа онцлон тэмдэглэсэн байна.

Олон улсын удирдагчид Парисын цуврал халдлагын хохирогчдын үхэлд буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх үүрэгтэйгээр зогсохгүй, дайн дажингаас  зугтаж, эх нутгаасаа хил даван дүрвэсэн энгийн номхон дүрвэгчдийн эрх ашгийг хохироох ёсгүй гэж хатагтай Меркел үзэж байна. Парисын цуврал халдлагаас үүдэлтэйгээр Европын холбоо цагаач дүрвэгчдийн талаар баримтлах бодлогодоо эрс өөрчлөлт хийж магадгүй гэж ажиглагчид таамаглаж байгаа юм.

Халдлага болсон хэргийн газраас Сирийн иргэний паспорт олдсон. Энэ нь алан хядагчид дүрвэгч нэрээр Европын холбоонд нэвтэрч байж магадгүй гэх болгоомжлолыг улам лавшруулаад байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ангела Меркел: Терроризмын эсрэг тэмцэлд дүрвэгсэд хохирох ёсгүй  
Үзсэн: 882 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
178.25.162.xxx [178.25.162.xxx] 2015-11-17 00:45
chi muu rasist
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2015-11-16 17:36
Durvegsed bishee aluurchid iim neriin dor uls orond chin nevtreed bn teneguud ee

Бидэнтэй нэгдээрэй