Энэ сарын 13-нд Парис хотноо болсон дараалсан халдлагын үеэр амь насаа алдсан хүний тоо 132 хүрсэн тухай “Эй-Эф-Пи” агентлаг өчигдөр уламжилсан ч бусад эх сурвалжууд одоогоор үүнийг нотлохгүй байна. Ямар ч байсан сүүлийн мэдээгээр 129 хүн алагдаж, 352 хүн хүнд, хөнгөн шархадсаны 99-ийх нь бие маш хүнд, 42 хүн өнөөг хүртэл сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна.
Амь үрэгдсэн хүмүүс дотор Францын иргэдээс гадна 13 орны 20-иод иргэн байжээ.
Тодруулбал,
- Бельги - 3,
- Герман - 1,
- Испани - 3,
- Португаль -2,
- Румын - 2,
- Их Британи - 1,
- Тунис - 2,
- Чили - 3,
- Алжир - 2,
- Марокко - 1,
- Мексик - 2,
- АНУ - 1,
- Итали -1 иргэн байсныг тогтоогоод байна.
Францын ерөнхий сайд Мануэль Вальс өчигдөр орой амь үрэгдсэн хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсөдтэй уулзаж, цогцос хэнийх болохыг тогтоох ажил хараахан дуусаагүй болохыг дуулгаад, энэ ажлыг нэг их сунжруулалгүй дуусгана гэж амласан байна.
| Парисын цуврал халдлагад гадаадын 20-иод иргэн амь үрэгджээ | ||
| Үзсэн: 480 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.