Шууд Chart

"Их 20"-ийн уулзалт өнөөдөр өндөрлөнө

2015-11-16 17:11:17

“Их 20”-ийн 10 дахь удаагийн дээд хэмжээний чуулга уулзалт Туркийн Анталья хотоос холгүй орших Белек хотод үргэлжилж байна. Хоёр өдрийн уулзалтаар Парист болсон цуврал халдлагатай холбоотойгоор терроризмтой тэмцэх асуудлыг чухалчлан хэлэлцэхийн зэрэгцээ, эдийн засагтай холбоотой асуудлыг ч мөн төлөвлөсөн ёсоор хөндсөн байна.

Уулзалтын эхний өдөр “Их 20”-ийн удирдагчид дэлхийн эдийн засгийн өсөлтийг сайжруулж, ажил эрхлэлтийн хувь хэмжээ, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх асуудал хэлэлцсэн, харин өнөөдөр олон улсын санхүүгийн хууль тогтоомж, татвар, Олон улсын валютын сангийн шинэчлэл, мөн авлига хээл хахуультай тэмцэх асуудлыг хэлэлцэх юм байна. Чуулга уулзалтын төгсгөлд “Их 20”-ийг даргалах эрхийг Турк улс БНХАУ-д шилжүүлнэ.

“Их 20” нь дэлхийн эдийн засаг, санхүүгийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх яриа хэлэлцээний гол механизм юм. Аж үйлдвэр өндөр хөгжсөн 20 орны бүлэг болох “Их 20”-ийн улс орнууд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 85 хувь, олон улсын худалдааны 80 хувийг бүрдүүлдэг байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Их 20"-ийн уулзалт өнөөдөр өндөрлөнө  
Үзсэн: 355 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй