Өнөөдөр Монголд түрээсийн зах зээлийн ханш өндөр байна. Түрээс өндөр байгаа нь эрээний бараа Монголд ирж 3-4 нугарч зарагддаг, үйлдвэрлэл үйлчилгээний бодит өртөг буурахгүй байгаа нэг том шалтгаан гэж судлаачид үзэж байна. Жижиг, дунд бизнесийн нуруун дээр өндөр түрээс оногддог нь үйлчилгээний хөлс, бараа бүтээгдэхүүний үнэ хөөрөгдөх нэг шалтгаан болдог байна.
Түрээсийн зах зээлийн хамгийн энгийн жишээ бол үйлчилгээний төвүүдийн лангуу, бар, рестораны түрээс. Сардаа нэг лангуунд байршлаас нь хамааран 500000-1500000 төгрөг төлдөг худалдаачдын барааны үнэ 3-4 дахин нугардаг судалгаа байна. Өнөөдөр түрээсийн зах зээлд 800 тэрбум төгрөг, ойролцоогоор ДНБ-ний 3.38 хувьтай тэнцэх мөнгө эргэлдэж байгаа нь далд эдийн засгийн нэг хэсэг гэж судлаачид хэлж байгаа юм.
Олон улсад өндөр түрээсийг татварын шатлалын бодлогоор зохицуулдаг байна. Ингэснээр өндөр түрээсийн үнэд шингэсэн үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний үнийн хөөс хагардаг гэж судлаачид хэлж байгаа юм. Тухайлбал, Хонгконг төсвийнхөө 35 хувийг энэ орлогоос олдог ажээ.
Монгол Улсад 1997 оноос үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг бүртгэж байсан ч 2003 оноос зөвхөн өмчлөх эрхийг бүртгэдэг болсон байна. Ингэснээр түрээсийн орлогод зохицуулалт хийх, татварын шатлалаар зохицуулах боломжгүй болсон гэж судлаачид үздэг байна. Төсөвт 3 шатлалаар түрээст татвар ногдуулбал 800 орчим тэрбум төгрөг төвлөрөх боломжтойг Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн судалгаа харуулж байна.
Түрээсийн зах зээлийн ханш өндөр байна | ||
Үзсэн: 2392 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.