Шууд Chart

Франц улс "Исламын улс" бүлэглэлд агаараас цохилт өгч байна

2015-11-17 10:56:24

"Их 20" Туркд уулзалт хйиж байх хооронд Франц улс Парист террорист халдлага үйлдсэний хариуд Сирийн нутаг дэвсгэрт Исламын улс бүлэглэлийн эсрэг агаарын цохилт өгч эхэлжээ. Францын агаарын хүчнийхэн өнгөрсөн ням гарагаас Сирийн хойд нутгийн Ракка хотод Исламын улс бүлэглэлийн хоёр байршлыг бөмбөгдөж байна.

Исламын улс бүлэглэл энэ хотыг өөрсдийнхөө нийслэл хот гэж тунхаглаад байгаа юм. Францын агаарын хүчнийхэн АНУ-ын цэргийн хүчнийхэнтэй хамтарч, тэдний тагнуулын мэдээллийг авсны үндсэн дээр агаарын цохилтыг эхлүүлж, хэт даврагчдын командын төв байр, зэвсгийн агуулах, сургалтын бааз зэргийг устгасан байна.

Францын гадаад хэргийн сайд Франц улсын батлан хамгаалах аюулгүй байдалд заналхийлсэн учраас бие дааж алан хядагчдад цохилт өгч байгаа гэсэн тайлбар өгчээ. Францын ерөнхий сайд Мануэль Вальс улс орон нь дайны байдалд шилжсэн.

Иймд цаашид өөрсдийн дайснаа Франц, Европ төдийгүй Сири, Иракийн нутагт үгүй хийх болно. Энэ тэмцэлд Франц улс ялна гэдэг итгэлтэй байр суурийг илэрхийлжээ. Мөн Францын ерөнхийлөгч улс орон даяар зарласан онц байдлыг гурван сараар сунгах шийдвэрийг гаргаж байгаа юм.  Энэ хооронд Францын цагдаагийн газар Парисын халдлагад оролцсон байж болзошгүй сэжигтний хэн болохыг олон нийтэд мэдээлж, эрэн сурвалжилж эхэлсэн байна. Цагдаа нар Бельги гаралтай 26 настай Салех Абдеслам нь онц аюултай этгээд гэдгийг тогтоож, түүнийг олоход мэдээлэл өгч, туслалцаа үзүүлэхийг олон нийтэд уриалжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Франц улс "Исламын улс" бүлэглэлд агаараас цохилт өгч байна  
Үзсэн: 263 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй