
Монгол Улсын Хүүхэд гэр бүл хөгжлийн "Өнөр бүл" төв 2013 оноос эхлэн хүүхдэд чиглэсэн эрүүл мэнд, боловсрол, бие даан амьдрах чадвар эзэмшүүлэх, хөгжил, оролцоог дэмжсэн үйлчилгээг хүүхдийн онцлогт тохируулан үзүүлсээр ирсэн. Энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засал, хөгжлийн төвийг энэ сарын 13-нд Баянзүрх дүүрэгт нээсэн байна.
ХАХНХЯ-ны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд чиглэсэн бодлогын хүрээнд Япон улсын Жайка олон улсын байгууллагын буцалтгүй тусламжаар ирсэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон сэргээн засал, хөгжлийн төв нь өдрөөр буюу амбулаториор өдөрт 20-30 хүүхдэд үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай юм байна.
Тус төвөөр "Өнөр бүл" төв болон Баянзүрх дүүрэгт байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд бүх төрлийн сэргээн засах, сэтгэл заслын болон уламжлалт эмчилгээ, түүн дотроо зүү төөнүүр, бариа засал, бумба, усан болон цахилгаан эмчилгээ, парафин, халуун жин засал, хөдөлгөөн засал, биеийн тамирын эмчилгээ хийлгэх боломжтой аж.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засал, хөгжлийн төв нээлтээ хийжээ | ||
Үзсэн: 297 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.