Шууд Chart

БНХАУ эдийн засгийн өсөлт нь суларсанд зовохгүй байхыг хүсэв

2015-11-17 12:22:15

Мөн "Их 20"-ийн хүрээнд БНХАУ-ын дарга Си Зиньпин ирээдүйд Хятадын эдийн засаг тогтвортой өсөх болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Хятадын эдийн засаг энэ онд долоон хувиар өсөх зорилтоо хангах төлөвтэй байна. Энэ нь дэлхийн нийт эдийн засгийн өсөлтийн 30 хувийг бүрдүүлж байгаа гэдгийг Хятадын дарга цохон тэмдэглэжээ.

Энэ мэдэгдлийн гол зорилго нь дараагийн таван жилд Хятадын эдийн засаг жилд дунджаар 6.5 хувьтай байхад хангалттай, үүнээс өндөр хурдтай өсгөөд байх шаардлагагүй гэдгийг Хятадын эдийн засгийн өсөлт суларсанд санаа зовниж байгаа дэлхийн эрх баригчдын болгоомжлолыг дарахад чиглэсэн гэж эдийн засаг судлаач онцолжээ.

Мөн Олон улсын валютын сан Хятадын үндэсний мөнгөн тэмдэгт юанийг дэлхийн зээлжих тусгай эрхийн саксанд оруулж, нөөц валют болгох нь олон улсын валютын одоогийн системийг цогц болгоход тус дэм болох юм. ОУВС энэ сарын сүүлч  гэхэд юанийг нөөц валютаа болгох төлөвлөгөөг батална гэдэгт итгэлтэй байгаагаа Хятадын төрийн тэргүүн илэрхийлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ эдийн засгийн өсөлт нь суларсанд зовохгүй байхыг хүсэв  
Үзсэн: 553 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
219.142.145.xxx [219.142.145.xxx] 2015-11-17 13:27
hyatadiin huvid DNB-iin osolt ni 6,5-7 % baih ni hamgiin zohimjit huvi gej uzdeg yum shigee. gadaad taldaa ch dotood taldaa ch
219.142.145.xxx [219.142.145.xxx] 2015-11-17 12:59
Unen baihaa. Hyatadiin oorsodiin sudlaachid ediin zasagchid ni 7-8 jiliin omno ediin zasgiin usrengui osolt ni ergeed niigemdee sorog ur dagvar bii bolgodog geed ediin zasgiin ene ih halaltaa yaaj saaruulah ve gej yarij baisan. Iim bolohoor bid end neg ih sanaa taviad bas baruunii duuraij muulah geed yahav bizdee he he

Бидэнтэй нэгдээрэй