![](/uploads/201511/news/thumb/8678b8eb7eb0decd2880e62559b7c364_x3.jpg)
Өнөөдөр Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа АПЕК-ийн сайдын түвшний уулзалт Филиппиний нийслэл Манила хотноо эхэлж байна. Ази Номхон далайн бүсийн 21 орны худалдаа, эдийн засаг, гадаад хэргийн сайдууд оролцож байгаа АПЕК-ийн чуулга уулзалтаар бүс нутгийн эдийн засгийг өсгөх арга замыг хэлэлцэж байна.
Өнгөрсөн сард Номхон далай дамнасан түншлэл чөлөөт худалдааны гэрээг байгуулснаас хойш АНУ, Япон зэрэг орнууд Номхон далайн хоёр эргийн орнуудад худалдаа, хөрөнгө оруулалтыг илүү чөлөөтэй болгохыг АПЕК-ийн уулзалтын хүрээнд шаардаж магадгүй байгаа юм. Гэхдээ эдийн засагчид Номхон далай дамнасан түншлэлийн гишүүн 12 орон тус хэлэлцээрт нэгдэж ороогүй Хятад улсаас дургүйцэлтэй тулгарч магадгүй гэж таамаглаж байна.
Мөн АПЕК бүс нутгийн хэмжээнд дэд бүтцийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх эрэлт нэмэгдэж байгаа асуудлыг хэлэлцэх юм байна. АПЕК бүс нутгийн эдийн засгаа өсгөх арга замуудыг тодорхойлж, нэгдсэн шийдвэрээ тусгасан хамтарсан тунхаглалаа маргааш гаргана.
АПЕК-ийн сайдын түвшний уулзалт болж байна | ||
Үзсэн: 469 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.