Францын нийслэл Парис хотноо болсон цуврал халдлагын хариуцлагыг "Исламын улс" бүлэглэл хүлээсэн. Үүнтэй холбогдуулан тус бүлэглэлийг устгахын төлөөх хүчин чармайлтаа улам нэмэгдүүлнэ гэж Францын ерөнхийлөгч Франсуа Олланд мэдэгдлээ.
Энэ хүрээнд ерөнхийлөгч Олланд Францад тогтоосон онц байдлын үргэлжлэх хугацааг гурван сар болгон сунгах хуулийн төсөл боловсруулж, мөн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал тавихаар төлөвлөж байна. Түүнчлэн Ирак, Сирийн нутаг дэвсгэрт "Исламын улс" бүлэглэлийн эсрэг явуулж байгаа Францын агаарын ажиллагааг эрчимжүүлэхээр болжээ.
Үүнээс гадна ирэх хоёр жилийн хугацаанд тус улс дахь цагдаагийн албан хаагчийн орон тоог таван мянгаар нэмэгдүүлэх, батлан хамгаалах салбарын төсвийг танахгүй байх, мөн өөр улсын давхар иргэншилтэй хүмүүс терроризмын гэмт хэрэгт холбогдвол Францын иргэний харьяатаас хасах зэрэг алхмыг хэрэгжүүлнэ хэмээн Франсуа Олланд мэдэгдсэн байна.
Францын ерөнхийлөгч ирэх өдрүүдэд АНУ, ОХУ-ын ерөнхийлөгчидтэй уулзаж, "Исламын улс" бүлэглэлийн эсрэг явуулж байгаа ажиллагааны талаар хэлэлцэх юм байна.
| Франц "Исламын улс" бүлэглэлийн эсрэг тэмцлээ эрчимжүүлнэ | ||
| Үзсэн: 264 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.