Өчигдөр 13:50 цагт 102 дугаарт “Централ тауэр”-ын хогийн сав, БОНХЯ-ны цэцгийн мандал орчимд тэсрэх аюултай зүйл тавьсан” гэсэн мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу ЦЕГ, ТЕГ, Зэвсэгт хүчний 084 дүгээр анги, Онцгой байдлын байгууллагууд хамтран шуурхай үзлэг хийсний үр дүнд өчигдөр 15:30 цагийн үед “Централ тауэр”-ын хогийн савнаас, 17:30 цагт Уул, уурхайн яамны урд талын цэцгийн мандал дороос тротил хэмээх тэсрэх бодис илрүүлж, аюулгүй болгосон байна. Тротил хэмээгч нь хоёрдогч тэсрэгч бодис гэж нэрлэгддэг бөгөөд өдөөгч бодисны нөлөөтэйгээр тэсэрдэг гадны нөлөөлөлд автах нь бага, харьцахад аюул багатай бодис юм байна. Одоо ТЕГ, ЭЦГ, УМБГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, тэсрэх бодис тавьсан этгээдүүдийг илрүүлэхээр ажиллаж байна.
Тротил тэсрэгч бодис нь харьцахад аюул багатай | ||
Үзсэн: 2495 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.