Шууд Chart

АНУ-ын зарим муж дүрвэгчдийг хүлээн авахаа зогсоолоо

2015-11-17 12:50:39

Парисын халдлагыг бүрэн шалгаж дуусах хүртэл Сирийн дүрвэгчдийг хүлээж авахаа түр зогсоож байгаагаа АНУ-ын 24 муж улсын удирдлага мэдэгдсэн байна. Мичиган, Алабама, Жоржия, Мэн, Техас зэрэг эдгээр муж улсын нэгээс бусад нь бүгд БНН-ын засаглалтай байгааг ажиглагчид мөн энэ завсар тэмдэглэж байна.

Сирийн дүрвэгчид сая саяараа хөрш орнууд руугаа болон Европ руу дүрвэж байгааг харгалзан АНУ ирэх жил наад зах нь 10 мянган сирийн дүрвэгчийг нутагтаа хүлээж авахаар амалсан. Ерөнхийдөө Сирид зэвсэгт хямрал эхэлснээс хойш АНУ тус улсаас ердөө 2150 дүрвэгч хүлээж аваад байгаа юм байна. Түүнчлэн АНУ энэ санхүүгийн жилд багтаан сирийн 300 дүрвэгчид оршин суух эрх олгохоор төлөвлөж байгаа юм. Гэтэл америкийн муж улсууд ийнхүү дүрвэгчдийг хүлээн авахаа түр зогсоохоор шийдвэрлэсэн нь тус улсын баримталдаг зарчим, үнэт зүйлсийн эсрэг үйлдэл боллоо гэж ерөнхийлөгч Барак Обама шүүмжиллээ.

Муж улсууд аюулгүй байдлаа хангахын зэрэгцээ Сирийн дүрвэгчдийг хүлээн авах ажлаа үргэлжлүүлэх боломжтой гэж тэрээр үзэж байна. Иймээс АНУ-ын дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүрэг амлалтыг биелүүлж, дүрвэгчдийг хүлээн авах ажлаа үргэлжлүүлэх нь зүйтэй ерөнхийлөгч Обама уриалсан байна. Янз бүрийн улсаас хүлээж авах дүрвэгчдийн тоог АНУ жил болгон Конгрессоос батлагдсан хуулийн дагуу тогтоогдог. Энэ хувь хэмжээ сүүлийн гурван жил 70 мянга гэдэг тоон дээр тогтвортой байгаа. Харин ирэх жил энэ тоог 75 мянгад хүргэж өсгөхөөр Обамагийн засаг захиргаа төлөвлөж байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын зарим муж дүрвэгчдийг хүлээн авахаа зогсоолоо  
Үзсэн: 419 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй