Шууд Chart

39 сая еврогийн хөрөнгө оруулалтаар тос тосолгооны үйлдвэр байгуулна

2015-11-17 13:10:45

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат ХБНГУ-д ажын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд манай улсад анхны гэж тодотгож болох автомашины тос тосолгооны үйлдвэр байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа.

Монголдоо анхны тос тосолгооны материалын үйлдвэр байгуулах гэрээг манай улсын Сод Монгол групп компаний Германы ЭДЛ компанийн удирдлагууд гарын үсэг зурж баталгаажууллаа. Энэ үйлдвэрийг 2.6 жилийн хугацаанд барина гэж тооцоолж байгаа. Нийтдээ 39 сая еврогийн хөрөнгө оруулалт шаадлагатай. Энэ мөнгийг  төслийг хэрэгжүүлэгч талууд Германы хөрөнгө оруулалтын банкнуудаас урт хугацаатай хүү багатай үйлдэрвэрлэлийн зээл авах замаар босгоно гэж төлөвлөжээ.

Үйлдвэрлэийн үндсэн түүхий эд болох суурь маслоо ОХУ-аас авна. Энд бүх төрлийн авто машины тос тосолгооны материал, хүнд машин механизмын дизель хөдөлгүүрийн тос, автомат хурдны хайрцагны тос болон, хүч дамжуулах анги , тэнхлэгийн тос гээд долоон төрлийн бүтээдэхүүн үйлдвэрлэнэ. Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхэлвэл дотоодынхоо нийт хэрэгцээний 70 хувийг хангаад мөн хөрш зэргэлдээ Хятад болон Оросын ах зээлд гаргах бизнес төлөвлөгөөтэй юм байна.

Манай улсын тос тосолгооны материалын дотоодын нийт хэрэгцээ 23 мянган тонн байдаг. Ихэвчлэн Солонгосоос импортоор тос тосолгооны материалыг оруулж ирдэг бол ирээдүйд өөрсдөө үйлдвэрлэгч болох гараа ийнхүү нээгдэж байна. Германы талтай яг ийм боловсруулах чиглэлийн үйлдвэрүүд байгуулах тал дээр хамтарч ажиллана гэдгээ ч айлчлалын үеэр тохирч чадлаа. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Цагийн хүрд хөтөлбөрөөс үзээрэй.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

39 сая еврогийн хөрөнгө оруулалтаар тос тосолгооны үйлдвэр байгуулна  
Үзсэн: 655 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
84.128.174.xxx [84.128.174.xxx] 2015-11-17 17:21
ehleed naad tosoo heregleh avto bolon dizeli mashinii shathuun nereh uildveree bariasai

Бидэнтэй нэгдээрэй