Шууд Chart

Хүүхдийн мөнгийг зорилтот бүлгийнхэнд олгоно

2015-11-17 13:15:13

Ирэх оноос эхлэн хүүхдийн мөнгийг зорилтот бүлгийнхэнд өгөхөөр болсон. Ойролцоогоор 820 мянга гаруй хүүхэд хамрагдана гэж тооцоолсон байна. Өнгөрсөн онд 246 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгө олгоход зарцуулсан. Харин ирэх онд зорилтот бүлэгт өгөх болсноор энэ мөнгө 144 тэрбум төгрөг болж буурсан нь эдийн засгийн хүндрэлтэй үед төсвийн хэмнэлт болж байна гэж зарим гишүүн үзэж байна.

Сар бүр 20 мянган төгрөгийн тэтгэмж авч байгаа нийт хүүхдүүдийн 83 орчим хувь нь ирэх онд хүүхдийн мөнгөө авах юм. Энэ талаар Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханы байр суурийг хүргэе.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хүүхдийн мөнгийг зорилтот бүлгийнхэнд олгоно  
Үзсэн: 421 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй