Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтэс "Оюутан цагдаа" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Тус аймгийн политехникийн коллежийн оюутнууд эргүүл хийж, нийтийн хэв журмыг сахиулан урамшуулал авч байна. Ийнхүү оюутнууд хичээлийн бус цагаар эргүүл хийж цагдаагийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байгаа нь сайшаалтай гэж Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн тасгийн дарга н.Сүхтогоо болон Политехникийн коллежийн 3 дугаар курсийн оюутан н.Мөнхцогт нар ярьж байна.
Оюутан залуус болон иргэд нийтийн хэв журмыг сахиулах ажиллагаанд оролцсоноор гэмт хэргийн гаралт тодорхой хэмжээнд буурсан гэж холбогдох албаныхан мэдээллээ.
| Говьсүмбэр аймагт оюутнууд эргүүл хийж эхэлжээ | ||
| Үзсэн: 508 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.