Шууд Chart

АНУ, БНХАУ-ын тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилт болно

2015-11-17 15:37:09

Энэ сарын 7-нд Флоридагийн эрэгт тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилалт хийсэн АНУ, БНХАУ хоёр дахиад Хятадын нутагт сургуулилт зохион байгуулах гэж байна. Энэ сургуулилтад оролцох америкийн Арли Бёрк загварын сөнөөгч хөлөг онгоц өчигдөр Шанхайн боомтод зангуугаа буулгажээ.

Тав хоног үргэлжлэх сургуулилтын үеэр хоёр тал байлдааны үед холбоо барих, аврах ажиллагаа явуулах дадлага хийх юм байна. Өмнөд Хятадын тэнгист Хятадын байгуулсан хиймэл арлын асуудлаар маргаан дэгдсэнээс хойш хоёр улс анх удаа Хятадын газар нутагт хамтарсан тэнгисийн цэргийн сургуулилт хийж байгаа нь энэ юм.

“Арли Бёрк” хөлөг онгоцны ахмад Харри Маршийн мэдээлснээр, дээрх зөрчил маргаан дэгдэхээс өмнө буюу өнгөрсөн сард ийм сургуулилт хийхээр  товлосон байжээ. Хоёр талын итгэлцэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс энэхүү сургуулилтыг товлосон ёсоор зохион байгуулж байгааг Америкийн хөлгийн ахмад онцолсон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ, БНХАУ-ын тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилт болно  
Үзсэн: 264 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй