Шууд Chart

Путин: "Исламын улс" бүлэглэлийг санхүүжүүлэгчид дунд "Их 20"-ийн улсууд бий

2015-11-17 16:46:19

Турк улсад зохион байгуулагдсан “Их 20”-ын дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин маргаан тарьсан нэгэн мэдэгдэл хийлээ. “Исламын улс” бүлэглэлийг санхүүжүүлдэг орнуудын тоонд “Их 20”-ийн бүлгийн зарим улс багтдаг гэж тэр мэдэгдсэн байна.

Путин энэ мэдэгдлээ ОХУ-ын тагнуулын мэдээлэлд үндэслэн хийсэн байна. Түүний өгсөн мэдээллээс үзвэл, Исламын улс бүлэглэл 40 гаруй улсаас санхүүждэг, тэр дунд Их 20-ын бүлгийн орнууд ч байгаа юм байна. Гэхдээ Путин, ямар улсаас санхүүжүүлсэн бэ гэдгийг ярихаас илүүтэйгээр одоо террорист бүлэглэлүүдийн эсрэг олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарах үе гэдгийг онцлон тэмдэглэжээ.

Террорист бүлэглэлүүдийн эсрэг тэмцлийг үр дүнд хүргэхийн тулд нэн тэргүүнд тэдний Сирид хууль бусаар эрхэлж байгаа газрын тосны бизнесийг таслан зогсоох хэрэгтэй гэж ерөнхийлөгч Путин үзэж байна. Мөн ОХУ Сири дэх террорист бүлэглэлүүдийн эсрэг тэмцэлдээ Сирийн аядуу сөрөг хүчнийхэнтэй хамтран ажиллахад бэлэн гэдгийг дахин илэрхийлсэн байна. Ерөнхийлөгч Путин Сири дэх цэргийн ажиллагаанд олон улсын хүчний оролцоо чухлыг дурдаад, АНУ, Европын Холбоо, Саудын Араб, Турк, Иран зэрэг улстай Сирийн асуудлаар хамтран ажиллахад Орос улс нээлттэй гэдгийг энэ үеэр цохон тэмдэглэсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Путин: "Исламын улс" бүлэглэлийг санхүүжүүлэгчид дунд "Их 20"-ийн улсууд бий  
Үзсэн: 798 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй