Сири дэх хүмүүнлигийн ажиллагаа болоод дүрвэгчдэд тусламж үзүүлэх ажлыг санхүүжүүлэхэд зориулж хөрөнгө босгох зорилготой хандивлагчдын бага хурал ирэх хоёрдугаар сарын 4-нд Лондон хотод болно. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик даваа гарагт сэтгүүлчдэд энэ тухай мэдээллээ.
“Их Британи, Герман, Норвеги, Кувейт, НҮБ-ын зүгээс Сирид туслах хандивлагчдын бага хурлын товыг зарлалаа. Бага хурлыг дараа оны хоёрдугаар сарын 4-нд Лондонд хийнэ” гэж Дюжаррик мэдээлсэн байна.“Сирийн хямралд хэлмэгдсэн бүх хүний хэрэгцээ шаардлагыг” хангаж, дүрвэгчид хүлээж авч байгаа хөрш зэргэлдээ орнуудад нь туслах мөнгө хөрөнгө цуглуулах нь энэ бага хурлын зорилго гэдгийг тэр мөн дурджээ.
НҮБ-ын хүмүүнлигийн агентлагууд тухайн бүс нутаг дах тусламжийн хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх хөрөнгө мөнгөний эрс гачаалд ороод байгааг Дюжаррик дурдаад, хүссэн нийт 8,4 тэрбум доллараас энэ жил дөнгөж 3,4 тэрбум нь хангагдсан” гэжээ.
Үүний зэрэгцээ НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын Хүмүүнлигийн асуудал эрхэлсэн орлогч Стивен О`Брайен Лондонгийн бага хурлыг, сирийн энгийн номхон иргэдийн даван туулж байгаа зовлон зүдгүүрийн талаар дэлхий дахинд сануулах боломж гэдгийг дурдсан байна. НҮБ-ын сүүлийн мэдээгээр, Сирийн 13,5 сая иргэн, түүний дотор зургаан сая хүүхдэд хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байгаа юм. Хөрш зэргэлдээ орнууд руугаа дүрвэн гарсан дөрвөн сая сиричүүд мөн үүн дээр нэмэгдэж байгаа юм.
| Сирид хандивлагчдын бага хурал Лондонд болно | ||
| Үзсэн: 957 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.