Сүүлийн найман жилийн хугацаанд дэлхий даяар террорист халдлагын улмаас 32.700 орчим хүн амиа алдсан гэдэг тоог “Статиста” олон улсын судалгааны байгууллагаас гаргажээ. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Парис хотод болсон халдлагын улмаас 150 гаруй хүн амиа алдсан. Тэгвэл Монгол Улс терроризмын аюулаас хэрхэн хамгаалах, иргэдийнхээ мэдлэг чадварыг хэрхэн нэмэгдүүлэх талаар судлаач эрдэмтэд зөвлөж байна.
Манай иргэдийн хувьд терроризмын талаар ойлголт сул. Зөвхөн тэсэрч дэлбэрэх хэрэгслээр төсөөлдөг. Гэтэл биотерроризм, кибертерроризм зэрэг хил хязгаар, орон зайнаас үл шалтгаалан үйлддэг алан хядлагын шинэ хэлбэрүүд бий болсныг дэд профессор Б.Баянмөнх хэлж байна.
Олон улсад терроризмын эсрэг 19 төрлийн гэрээ конвенци байдгаас 13-т нь бид нэгдэн орсон. Өнгөрсөн хоёр жилд бид дотоодын хууль тогтоомжоо өөрчилж, терроризмээс хамгаалах, тэмцэх бодлогоо хуулчилж эхэлснээр тодорхой үр дүнд хүрснийг хуулийн ухааны доктор Ш.Сүхбаатар ярилаа. Эрдэмтдийн хийсэн энэхүү судалгаа, зөвлөмжийг шийдвэр гаргах түвшнийхэн, аюулгүй байдлын зөвлөлийнхөн сонсдог, бодлогодоо тусгадаг байх нь хамгийн чухал гэдгийг тэд сануулж байсан юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Цагийн хүрд" хөтөлбөрөөс үзээрэй.
| Манай иргэдэд терроризмын талаарх мэдээлэл сул байдаг гэв | ||
| Үзсэн: 414 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.