Нийслэлийн ардчилсан хүчний холбоо “Монголоо өөрчилье” нэртэй чуулга уулзалтыг зохион байгууллаа. Энэхүү уулзалтад нийслэлийн есөн дүүрэг, 17 сонирхлын клубын 700 гаруй төлөөлөгч оролцсон юм. Тэд улс төр, эдийн засаг, нийгмийн асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, үүнд иргэдийн оролцоо ямар байх талаар ярилцсан байна.
Төлөөлөгчид дөрвөн үндсэн асуудлаар санал бодлоо солилцож хэлэлцжээ. Тухайлбал, ардчиллын алдаа оноо, уул уурхайн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, шийдэл гарцыг тодорхойлж, үндсэн хуулийн өөрчлөлтөд ард нийтийн санал асуулга ямар нөлөөтэй болохыг ч хэлэлцсэн гэж байна. Ардчилсан хүчний суурь нь яах аргагүй сонирхлын бүлгүүд байдаг. Тиймээс энэ чуулганаас олон шинэ клубууд төрсөн юм. "Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдийн клуб", гутал үйлдвэрлэгч иргэдийн "Гутал" клуб байгуулагдлаа. 5-6 жил идэвхтэй үйл ажиллагаа явуулж үр дүнд хүрсэн туршлагатай клубууд тэдэнд туршлага, алдаа оноогоо хуваалцлаа.
Монголоо өөрчлөх зорилго өвөртөлсөн 700 гаруй иргэн олон асуудал дээр санал нэгдэж байлаа. Тухайлбал, гэр гэртээ талх бариад түүнийгээ зарах гэж оролдох биш, клубын системээр нэгдэж үйлдвэрлэлээ өргөжүүлэх боломжоо хуваалцсан. Мөн ардчиллын 25 жилд алдаа оноо аль аль нь байна. Гэхдээ оносноо үргэлжлүүлж, алдаагаа залруулах гарцуудыг ч хамтдаа хайснаараа энэ чуулга уулзалт үр дүнтэй болсон гэж зохион байгуулагчид нь үзэж байна.
| “Монголоо өөрчилье” чуулганд 700 гаруй төлөөлөгч оролцлоо | ||
| Үзсэн: 378 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.