Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маргааш Бүгд Найрамдах Франц улсад төрийн айлчлал хийнэ. Үүнтэй холбоотойгоор Гадаад хэргийн яам хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Мөн бусад улс оронд суугаа монголчуудыг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
БНФУ-ын нийслэл Парис хотод террорист халдлага гаргаад байгаа Лалын улсын бүлэглэлийнхэн дараагийн бай ОХУ болон АНУ гэж мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор манай Гадаад хэргийн яам ОХУ, АНУ болон бусад улсад суугаа Элчин сайдын яамдаараа дамжуулан монгол иргэддээ сонор сэрэмжтэй байхыг сануулан ажиллаж байгаа юм байна. Одоогийн байдлаар террорист халдлагад монгол иргэн өртөөгүй гэж Гадаад хэргийн яамнаас мэдэгдлээ.
| Гадаадад байгаа монголчуудад сэрэмжлүүлэг хүргэж байна | ||
| Үзсэн: 532 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.