1989 оны өвөл Сүхбаатарын талбай дээр болсон цуглаанд 90 мянга орчим хүн оролцсон гэж үздэг. Тэдний 80 хувь нь оюутан байсан гэхээр Монголд өрнөсөн ардчилсан хөдөлгөөний гол хүч нь яах аргагүй оюутнууд байсан гэж хэлж болно.
Монголын оюутны холбоо тэр үеийн их, дээд сургуулиуд, техникум, техник мэргэжлийн сургуулиудын 30 гаруй мянган оюутныг төлөөлсөн хүчирхэг байгууллага байжээ. Оюутнууд 1989-1990 оны зааг дээр тус тусын сургууль дээр нэгдэн зохион байгуулалтад орж бусдыгаа уриалан дуудаж байсан юм. Нийгмээ шинэчлэх тэмцэлд нэгдсэн оюутнууд эхлээд өөрсдийнхөө байгууллагыг шинэчилсэн. 1990 оны гуравдугаар сарын хоёрны өдөр хуралдсан Оюутны 4-р онц бүгд хурлаар Оюутны холбоог МЗЭ-ээс тусад нь байгуулсан байдаг. Эх орны баруун хязгаарт Ховдын багшийн дээд сургуулийн оюутнууд анхны жагсаалуудын нэгийг хийснээс эхлээд жагсаал цуглаан хийх, олон нийтийг уриалан дуудахад оюутнууд хэнээс ч илүү том хүч болж байлаа. Эх орондоо байгаа оюутнууд төдийгүй гадаадад суралцдаг оюутнууд ч энэхүү тэмцэлд гар бие оролцож, сэтгэл зүрхээрээ хамт байсан гэдэг. Энэ түүхийг өгүүлэх “Монголын оюутнууд ардчилсан хувьсгалд” номын нээлт өнөөдөр боллоо. Монголын Оюутнууд ардчиллын ялалтад чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэд ямар нэгэн ашиг хонжоо, албан тушаалын төлөө биш цэвэр сэтгэлийнхээ дуудлагаар энэхүү тэмцэлд оролцож байсныг түүхэн үйл явдлын гэрчүүд одоо ч хэлдэг.
| 1990 оны Ардчилсан хувьсгал оюутны тэмцэл байсан гэв | ||
| Үзсэн: 1722 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.