Шууд Chart

Герман, Монголын эдийн засгийн хамтын харилцааг шинэ шатанд хүргэнэ

2015-11-18 10:03:16

Германы   хувийн хэвшлийн анхаарлыг Монголын боловсруулах үйлдвэрлэлд хандуулж, тус улсын тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх, технологийг  нутагшуулах зорилгоор Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат ХБНГУ-д ажлын айлчлал хийж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Айлчлалын эхэнд тэрбээр Холбооны Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ноён Ш.Штайнлайнтай уулзаж, хоёр улсын аж үйлдвэрийн салбарт хэрэгжиж буй ЖДҮ-ийн төслүүдийн талаар ярилцаж, хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Энэ үеэр ХБНГУ-д Монгол Улсыг төлөөлөн сууж буй Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин  сайд Ц.Болор хоёр орны эдийн засгийн харилцааны талаар “Германы эдийн засгийн 90 орчим  хувийг  ЖДҮ эзэлдэг. Тиймээс энэ төрөлд хамаарах компаниудаа Герман улстай холбож өгөх нь хамгийн чухал” гэсэн юм. Дараа нь Холбооны Эдийн засаг, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга ноён М.Махнигтэй уулзаж мөн хоёр улсын аж үйлдвэрийн салбарт хэрэгжиж буй  томоохон төслийн талаар мэдээлэл солилцлоо. ХБНГУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр талууд хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ төвшинд гаргах цаг ирснийг онцолж байсан юм.

Эх сурвалж: Аж үйлдвэрийн яам


Герман, Монголын эдийн засгийн хамтын харилцааг шинэ шатанд хүргэнэ   
Үзсэн: 356 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй