Нисэхийн товчоо - Биокомбинат - Шувуун фабрик чиглэлийн 22.5 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд Нисэхийн товчооноос баруун тийш 1 км замын суурь хучилтыг. "Тотал Инж" ХХК хийж гүйцэтгэж байна. Зам барилгын ажлын явц 50 хувьтай байгаа бөгөөд суурь хучилтын ажил цаашид үргэлжилнэ. Тус замын нийт уртад далан, хиймэл байгууламж, цементээр бэхжүүлсэн суурийн ажлууд орж байгаа юм. Биокомбинатын замыг 2014 онд ашиглалтад оруулах гэрээтэй хэдий ч энэ оны 11 сард багтаан ажлаа дуусгахаар төлөвлөж байна.
Биокомбинат чиглэлийн замын хучилт эхэллээ | ||
Үзсэн: 1620 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.