ОХУ-ын агаарын цэргийн хүчнийхэн өнгөрсөн мягмар гарагаас Сирийн нутаг дэвсгэрт "Исламын улс" бүлэглэлийн байрлалуудад өргөн бүрэлдэхүүнтэйгээр агаарын цохилт өгч эхэлжээ.
ОХУ "Исламын улс" бүлэглэлд агаарын цохилтоо эрчимжүүлэхийн өмнөхөн өнгөрсөн сарын сүүлээр Египетэд осолдсон зорчигч тээврийн онгоцны сүйрэл террорист үйл ажиллагаатай холбоотой байсныг баталсан юм. Оросын батлан хамгаалах яамны мэдээгээр өчигдөр Оросын нутаг дэвсгэрээс хөөрсөн стратегийн бөмбөгдөгч онгоцуудаас далавчит пуужин 34-ийг харваж, "Исламын улс" бүлэглэлийн маш чухал 14 байршлыг устгасны зэрэгцээ "Исламын улс" бүлэглэлийн өөрсдийн нийслэл хотоо гэж тунхаглаад байгаа Ракка хотод ч цохилт өгчээ.
Мөн ОХУ-ын газар дундын тэнгис дэх хөлөг онгоцуудаас "Исламын улс" бүлэглэлийн байрлалуудад пуужингаар цохилт өгсөн байна. Ер нь цаашид Орос улс Сири дэх агаарын цэргийн ажиллагаагаа эрчимтэй үргэлжлүүлнэ гэдгийг эрх баригчид нь мэдэгдэж байна. Сирид терроризмын эсрэг өгч байгаа энэхүү агаарын цохилт Оросын ард түмнийг хамгаалах зорилготойг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин дахин мэдэгджээ. Мөн тэрбээр терроризмтой тэмцэхэд Газар Дундын тэнгист Францын цэргийн хүчнийхэнтэй хамтарч ажиллахыг армийн удирдлагууддаа үүрэг өгчээ.
| ОХУ Сири дэх цохилтоо эрчимжүүлэв | ||
| Үзсэн: 381 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.