ОХУ А321 онгоц террорист үйл ажиллагааны улмаас сүйрсэн гэдгийг нотолсны дараа Египетийн Ерөнхий сайдын ажлын албанаас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд өнгөрсөн сарын сүүлээр Синайн Хойгт осолдсон иргэний агаарын тээврийн онгоцонд тэсрэх бөмбөг дэлбэлж сүйрүүлсэн гэх Москвагийн дүгнэлтийг бие дааж нягтална гэдгээ мэдэгдсэн байна.
Өнгөрсөн сарын сүүлээр Египетийн амралт зугаалгын бүсээс ОХУ-ын Санкт Петербург чиглэлд хөөрсөн зорчигч тээврийн онгоц Синайн Хойгт унаж, 224 хүн амь үрэгдсэн юм. Үүний дараахан Исламын улс бүлэглэл ОХУ-ын иргэний агаарын тээврийн онгоцыг сүйрүүлсэн гэдгээ хүлээсэн. Иймд Египетийн Засгийн газар Исламын улс бүлэглэл сүйрлийг өөртөө хүлээсэн нь бодит үнэн эсэхийг мөн ОХУ-ын мөрдөн шалгалтын дүн олон улсын хорооны дүгнэлттэй нийцэж байгаа эсэхийг судална гэсэн байр суурьтай байна.
Гэхдээ Египет мөрдөн шалгалтын дүнг нягтлах нь тусдаа асуудал, харин терроризмыг таслан зогсооход ОХУ болоод бусад орнуудтай хамтын ажиллагаагаа нэмэгдүүлнэ гэдгээ мэдэгдэж байна. Үүний зэрэгцээ Египетийн дотоод хэргийн яам нисэх онгоцны бүх буудлуудад зорчигчид, үйлчилгээний ажилтан, нисэх онгоц, ачаа зөөх хэрэгсэл зэрэгт аюулгүй байдлын журмыг чанд мөрдүүлж ажиллахаар болжээ. Нэгэнт 224 хүний аминд хүрсэн онгоцны сүйрэл террорист ажиллагаа байсныг Өрнөдийнхөн болоод ОХУ өөрөө хүлээн зөвшөөрсөн учир одоо Египетийн нисэх онгоцны буудлуудын аюулгүй байдал сул байна гэсэн болгоомжлолыг бий болгоод байна.
| Египет ОХУ-ын дүгнэлтийг судална | ||
| Үзсэн: 324 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.