АНУ-ын бүгд найрамдах намынхан Парист болсон террорист халдлагатай холбогдуулан Сирийн дүрвэгчдийг нэмж хүлээж авах төлөвлөгөөгөө цуцлахыг засгийн газраасаа шаардаж байна. АНУ-ын засгийн газар дайны хөлд далхлагдаж байгаа Сири улсаас хүлээж авах дүрвэгсдийн тоог зургаа дахин нэмэгдүүлж, 10 мянгад хүргэхээр төлөвлөж байгаа юм. Гэвч Конгрессын хоёр танхимд олонхийн байр суурьтай сөрөг хүчний бүгд найрамдах нам Сири улсаас нэмж дүрвэгч авахаа зогсоо гэсэн шаардлага тавьж байна.
Бүгд найрамдахчуудын хувьд алан хядагчид дүрвэгч нэрийн дор эх оронд нь ирэх эрсдэлтэй учраас аюулгүй байдлын үүднээс Сирээс нэмж дүрвэгч хүлээж авахгүй байх нь дээр гэж үзэж байна. Одоогоор төлөөлөгчдийн танхим дахь бүгд найрамдахчууд засгийн газрынхаа дүрвэгч нэмж хүлээж авах тухай хөтөлбөрийг зогсоох зорилготой төсөл боловсруулж байгаа юм байна.
Харин Обамагийн засаг захиргаа дүрвэж, цагаачилж яваа иргэдийг цагаачлагч, орогнол хүсэгч мөн гэдгийг нь нотлох, хяналт шалгалтыг ажлыг өндөр түвшинд зохион байгуулж ажиллаж байгаа гэдгээ мэдэгджээ. Мөн Обамагийн засаг захиргааныхан АНУ-ыг зорин очиж байгаа дүрвэгчдийн дийлэнх хувь нь хүүхэд, өндөр настай хүмүүс байгааг ойлгож, хүлээж авахыг ард иргэддээ уриалж байна. Одоогийн байдлаар АНУ-ын 30 гаруй муж Сири улсаас дүрвэгч хүлээн авахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна.
| АНУ-ын зарим муж Сирийн дүрвэгсдийг хүлээж авахгүй гэв | ||
| Үзсэн: 201 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.